Илон Маскийн хөрөнгө 271.3 ам доллар хүрч, дэлхийн тэргүүн баян боллоо
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирсэн түүхэн хугацааны хамгийн баян хүнээр Илон Маск тодорлоо. "Hertz" компани "Tesla" компанитай цахилгаан автомашин худалдан авах гэрээ байгуулсны дараа түүний хөрөнгө ийнхүү үнэлэгдэх болсон байна.
“Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 271.3 тэрбум ам.доллароор үнэлжээ. Энэ нь өнгөрсөн баасан гараг буюу 10 дугаар сарын 22-ныхоос 41.7 тэрбум ам.доллароор өссөн дүн ажээ. "Tesla"-гийн хувьцаа даваа гарагт 13 гаруй хувиар огцом өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларын босгыг давсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ