Ё.Отгонбаяр хүргэн хүүгийн хүчийг үзүүлж Булган хангайг "ухах" нь ээ
Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт, Туулын гүүрнээс баруун тийш газарт Төмөрийн хүдэр олборлохоор болжээ. Нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, хүч түрэн дээрэнгүй дайрч байгаа "НҮҮДЭЛЧИН АЙРОН РЕСОРС" ХХК. Энэ компани нь Сүхбаатар аймгийн МАН-ын дарга алдарт уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн өмч юм. Лхамсүрэн хэсэгхэн зуур дэд сайдаар ажилласан ч ЖДҮ-тэй холбогдон огцорсон түүхтэй. Мөн дэд сайд асан Лхамсүрэнгийн эгч Ш.Батнасангийн нөхөр нь УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр. Боловсролын сайд, АНУ-ын Элчин сайд асан Ё.Отгонбаяр хэдхэн жилийн өмнө Булган нутгаа хөгжүүлнэ гээд Малчдын төлөө гээд БУЛГАНААС УИХ-д ялалт байгуулж явсанаа мартжээ. Харин ч хүргэн хүүгийн хүчийг үзүүлж БУЛГАН нутгаа ухахаар хадмуудтайгаа нийлж яваа гэнэ. Учир нь: Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эхнэрийнхээ аав ээжийн үүсгэн байгуулсан "Мондулаан трейд" ХХК, болон "Нүүдэлчин групп" ХХК-ын бусад компаниудад хувьцаа эзэмшдэг. Тодруулбал, Ё.Отгонбаяр "Нүүдэлчин айрон ресорс" ХХК-ийн 409488 ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ нь нийт хувьцааны хэдэн хувь болох нь тодорхойгүй боловч Ё.Отгонбаярын хамааралтай нь нотлогджээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ