alim.mn | 2024.12.23
ЭРДЭНЭ РЭСУРС компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр 32 хувь өсжээ
Монголын Хөрөнгийн бирж болон Торонтогийн Хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй Эрдэнэ Рэсурс компани дотоодын хөрөнгийн бирж дээр 10 сард нэмэлт хувьцаа гаргасан. Тухайн үед хувьцааны ханш 900 төгрөгтэй арилжаалагдаж байсан бөгөөд шинээр гаргасан хувьцаагаа 10 хувийн хөнгөлөлттэй үнээр 815 төгрөгөөр гаргасан билээ.
Тэгвэл өчигдрийн байдлаар Торонтогийн Хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны үнэлгээ 0.475 канад доллар буюу 1075 төгрөг хүрээд байна. Нэмэлт хувьцааг худалдаж авсан харилцагчид сарын хугацаанд 32 хувийн ашиг хүртжээ. Торонто болон дотоодын биржийн хооронд хувьцааг ажлын 5 хоногийн хугацаанд хөрвүүлэх боломжтой байдаг.
Компанийн хувьд нэмэлт хайгуулын ажлын явцын мэдээллийг олон нийтэд танилцуулсан нь хувьцааны ханшийн огцом хөдөлгөөнд нөлөөлсөн. Компанийн олборлолт 2023 оны 1-р улиралд эхлэхээр хүлээгдэж байгаа билээ. Зах зээлийн төсөөтэй компаниудтай харьцуулахад 3 дахин хямдаар үнэлэгдэж байгаа нь олборлолт эхлээгүй байгаатай холбоотой.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ