alim.mn | 2025.01.10
Говь-Алтай аймгийн угтах хаалга 300 саяар босжээ

Говь-Алтай аймаг угиаж үдэх хаалга босгоход 300 сая төгрөг зарцуулжээ. Говь-Алтай аймгийн угтах үдэх хаалга гэж бусдаас ялгарах гоц гойд зүйл байхгүй, "гүүгл"-д ч мөргүй ч ийм үнэ хүрчээ.  Ингэхдээ УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 100 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг гаргасан гэнэ. Яагаад Монголын улстөрчид ийм хандлага, сэтгэлтэй байдаг вэ. Энэ бол ажил хийх биш, шавар тоосго өрөх явцад дундаас нь мөнгө идэх "сонгодог" арга болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Өмнөговь аймгийн угтах хаалга хамгийн үнэтэй буюу 600 гаруй сая төгрөгөөр боссон. Тус хаалга нь зөвхөн хаалга байх бус угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй гэнэ.  Өвөрхангайн угтах хаалгыг Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж, 2015 онд Өвөрхангай аймгийнхан 330 сая төгрөгөөр босгожээ. Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд барьсан уг хаалга нь 330 сая төгрөгөөр бүтжээ. Эрдэнэт хотын хувьд 40 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын шинэ хаалга барьж байгуулах ажлыг “Аз жаргалын угтах хаалга” ТББ-ын тэргүүн Б.Азжаргал санаачилж, аймгийн ЗДТГ, ИТХ-аас дэмжлэг үзүүлэн 285 сая төгрөгөөр барьсан байна. Хаалганы орчинд авто машины зогсоолтой бөгөөд хүнсний дэлгүүр, эмийн сан, дугуй засвар зэрэг цогцолбор байгууламжийг барьжээ. Эрдэнэт хотын хаалга барих ажлыг Орхон аймгийн “Наран орд” компани гүйцэтгэсэн байна. Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор “Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээн байгуулсан. Булган аймгийн хаалга 280 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд хаалгыг тус аймгийн “Эвсэг сайхан” компанийнхан өөрсдийн хөрөнгөөр барьж, нутагтаа хандивлажээ.Хэнтий аймгийнхан “Их эзэн Чингис хааны өлгий нутаг” нэртэй хаалгыг 2013 онд барьж, байгуулсан. Энэ хаалга нь 190 сая төгрөгөөр бүтсэн юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ