Бэрх баг нэг хүнд ногдох төсвөөрөө бусад аймгийн иргэдээс 13 дахин, зарим аймгаас 20 дахин их байна
Монгол Улс 2022 онд 2 их наяд 218 тэрбум төг бүтээн байгуулалтад зарцуулна. Түүний бараг 10 хувь нь Хэнтий аймагт хуваарилагдсан байна. Хэнтий аймагт Монгол Улсын нийт хүн амын ердөө 2 хувь нь л амьдардаг. Тухайлбал Батноров сумын Бэрх баг 2313 мянган хүн амтай. Монголын нийт хүн амын 007 хувийг эзэлдэг ч төсвийн бараг нэг хувь тэнд очиж байна. Нэг хүнд ногдох төсвөөрөө бусад аймгийн иргэдээс 13 дахин, зарим аймгаас бүр 20 дахин их байна.
Бэрх багт Дулааны цахилгаан станц 15,6 тэрбум, Дулааны хангамжийн шугам сүлжээ 4,1 тэрбумаар барина. Хүн амынх нь 35 хувь буюу ойролцоогоор 800 гаруй хүүхэдтэй. Гэтэл тэр багт 650 хүүхдийн Кембрижийн стандарттай сургуулийг 6 тэрбумаар, 150 хүүхэдтэй дотуур байрыг 1.9 тэрбумаар барихаар төсөвт тусгасан байна. Жоншны далд уурхайг музей болгоход 4 тэрбум гаруй төгрөг хуваарилжээ. Бусад аймаг сумынхан Бэрх багт атаархаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ