Өрсөлдөгч багийн тоглогчийн эрхтнийг хазсан хөлбөмбөгчний тоглох эрхийг 5 жил хасжээ
Өнгөрсөн жилийн 11-р сард Францын доод лигийн «Сотриха» «Тервиллем» багийн тоглолт 1/1 харьцаатайгаар тэнцсэн. Тоглолтын дараа автомашины зогсоол дээр хоёр багийнхан зодолдож энэ зодооны үеэр «Сотриха» багийн тоглогч нь «Тервиллем» багийн тоглогчийн эрхтнийг хазаж гэмтээжээ. Эрхтнээ хазуулсан тамирчинд 10 оёдол тавьсан байна. Францын хөлбөмбөгийн холбооны сахилгын хороо саяхан энэ хэргийг хэлэлцээд эсрэг багийн тоглогчийг хүнд гэмтээсэн «Сотриха» багийн тоглогчийн тоглох эрхийг 5 жилээр хасжээ. Мөн тамирчдынхаа сахилга батыг сахиулж чадаагүй хэмээн багийг нь 200 еврогоор торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ