alim.mn | 2024.12.22
3-р сарын барилдааныг үзэгчгүй явуулах болсоноос Японы сумогийн холбоо 1 тэрбум иений алдагдал амсана

Японы сумо бөхийн дээд зиндааны 3-р сарын барилдаан тус улсад дэгдсэн коронавирусын халдварын улмаас үзэгчгүйгээр өчигдөр эхэлжээ.  Үхлийн аюулт өвчний улмаас сургууль, цэцэрлэгийг хааж олон нийтийн арга хэмжээг цуцалж байгаа тул  барилдааныг  цуцлах, эсвэл хаалттай явуулах шаардлагыг Биеийн тамир болон спортын агентлагаас ирүүлжээ. Холбооны захирлуудын зөвлөл хуралдаад үзэгчгүй буюу хаалттай явуулахаар шийдсэн. Энэ нь Сумо бөхийн холбоонд санхүүгийн том цохилт болж нэг тэрбум иен буюу 10 сая долларын алдагдалд оруулах тооцоо гарчээ.  Гэхдээ энэ алдагдлийн  500 сая иенийг нь тэмцээнийг дамжуулсны төлөө NHK компаниас авах төлбөрөөр нөхөх аж. Сумогийн түүхэнд өмнө нь 1945 оны зуны барилдаан хаалттай явагдаж байжээ. Гэхдээ захирлуудын зөвлөлийн шийдвэрээр дайнаас тахир дутуу болж ирсэн цэргүүдийг оруулж үзүүлж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ