alim.mn | 2024.12.31
Месси хоригдсон Рональдиногийн барьцаа, өмгөөллийн 4 сая еврог төлж шоронгоос гаргана

Бразилийн болон "Барселоно" багийн супер од, алдарт хөлбөмбөгчин Рональдино өдгөө Парагвай улсад саатуулагдан хоригдож байна. Тэрээр 10 хоногийн өмнө тус улсын нэгэн казионгийн эзний урилгаар дүүгийн хамт очжээ. Гэсэн ч хуурамч гадаад паспорт болон жолооны үнэмлэхээр нэвтэрсэн хэргээр баривчлагдаж Рональдиног урьдчилан саатуулах төвд хорьсон бол дүүг нь зочид буудалд хорионд оруулсан. Рональдиног шоронгоос суллахад барьцааны мөнгө болон энэ хэрэгт ажиллах дөрвөн өмгөөлөгчийн хөлс,бусад зардалд нийтдээ дөрвөн сая евро шаардагджээ. Харин үүнийг хуучны найз, хөлбөмбөгийн од Лионель Месси өгөх болсоноо мэдэгджээ. 

 

Эх сурвалж : https://www.foxsportsasia.com/football/1241144/reports-lionel-messi-barcelona-spend-4-million-help-ronaldinho-out-of-jail-paraguay-brazil/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ