alim.mn | 2024.12.23
Ц.Даваацэрэн: Тавантолгой түлш компани 880 тэрбумын өртэй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр "Удахгүй өвөл болно". УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэнчлэн "Өвөл болохоор хүйтэн болдог". Харин бид өвөлдөө бэлэн үү? 

  УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор "Тавантолгой түлш" компанийн хүчин чадал, шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн талаар мэдээллийг сонссон юм. Тавантолгой түлш компанийн захирал Ц.Даваацэрэн мэдээлнл өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.

Нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс түлэхийг хориглож, 2018 оноос сайжруулсан шахмал түлш гэгчийн үйлдвэр байгуулж, иргэд хэрэглэх болсон.  Нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна. Нийслэлийн 7 дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэн борлуулжээ. Анх үйлдвэрлэж байсан шахмал түлш одоогийн шахмал түлш үйлдвэрлэл, технологийн хувьд яг ижилхэн, ямар ч өөрчлөлт ороогүй гэж албаны улс хэллээ.

"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн “ТЭЗҮ-ээрээ баруун үйлдвэр 600 мянга, зүүн үйлдвэр 600 мянга, ТЭЦ-II компанийн хашаан дотор байгаа төвийн үйлдвэр 200 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл бодит амьдрал дээрээ гурван үйлдвэр нийлээд 1500 тонныг хийж байгаа. Учир нь орчин үеийн автомат үйлдвэр барьж чадаагүй. Баруун бүсийн ажлын нөхцөл хүнд, ман их тоосжилттой, гар ажиллагаатай хяналтын системтэй. Тиймээс баруун бүсийн үйлдвэрээ зогсоо гэдэг шаардлага тавьж ирсэн. Энэ өвөл таван шугамыг нь зогсоож, тавыг нь ажиллуулна. Ирэх жилээс бүрэн зогсоож төвийн бүсийн үйлдвэр, зүүн бүсийн үйлдвэр дээрээ шахмал түлшээ хийнэ.

Үйлдвэр барихад технологийн сонголтоо буруу хийсэн. Солонгосоос уурын хатаалгатай үйлдвэрийг захиалаад авсан. Гэтэл уур гэдэг өөрөө чийг. Уур нь чиг болоод -30 градус болохоор түлшээ хөлдөөгөөд, чийгний хэмжээ маш өндөр гарч байсан. Тэгэхээр одоо үйлдвэрийн хатаах системийг шат дараатай солиод явж байна. Гэхдээ хатаах системийг солихдоо 2021 онд нэг компанитай зүүн бүсийн аймгуудын хатаах төхөөрөмжийг шинэчлэх гэрээ хийсэн. Гэтэл энэ компани нь Хятадын хамгийн хоцрогдсон хүчин чадал муутай хатаах төхөөрөмжүүдийг оруулж ирж угсарсан. Зүүн бүсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ээр цагт 30 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай байдалтай бодит амьдрал дээр цагт 12 тонныг үйлдвэрлэж байна.

Манай үйлдвэрлэж байгаа түлш 458000 төгрөгөөр хийгдэж байгаа. Ингээд 150000 төгрөгөөр зарж байгаа. Үүний зөрүү манай компанийн алдагдал болж хувирсан. Манай компани 880 тэрбум төгрөгийн өртэй" гэлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ