Төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг, оролцоо
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) уурхайн хаалтыг үндэсний хэмжээнд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг хянах үүрэгтэй. (1 зөвлөмж)
- БОАЖЯ нь хуулийн хэрэгжилтийг хангуулах бодлого, дүрэм журмыг боловсруулж, уурхайн хаалтын үйл ажиллагаанд шаардагдах стандарт шаардлагыг тодорхой болгох, уул уурхайн салбарт тус бодлогыг тэгш, тэнцвэртэй байдлаар мөрдүүлж ажиллах. (1 зөвлөмж)
- УУХҮЯ, БОАЖЯ нь үр дүнд суурилсан хаалтын төлөвлөлтийг дэмжих, чиглүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудыг шинэчлэхэд хамтран ажиллах .(1 зөвлөмж)
Чадавх
- Аймаг, сумын ЗДТГ, өөрөө удирдах ёсны байгууллагууд уурхайн хаалтын талаар уул уурхайн компаниудтай харилцан ойлголцож, хамтран ажиллахын тулд орон нутгийн оролцогч талуудын чадавхийг үнэлж, төсөл хэрэгжүүлэгч компанийн орон нутгийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөндөө шаардлагатай арга хэмжээг тусгаж ажиллах талаар хэлэлцээр хийх. (1 зөвлөмж)
- Холбогдох яам, агентлаг, Уул уурхайн компаниуд, Үндэсний зөвлөх компаниуд ажилчид, албан хаагчдынхаа ур чадварыг тогтмол үнэлж, уурхайн хаалтын үндсэн асуудлууд, технологи, шилдэг туршлагын талаарх мэдлэг чадвар, ойлголтыг тодорхойлж, нэмэлт сургалт явуулах.
- Монгол улсын уул уурхай, олборлох салбарын хүний нөөцийг бэлтгэдэг дотоодын их дээд сургууль, коллежууд нь одоо ажиллаж буй салбарын хүний нөөцийн уурхайн хаалтыг төлөвлөх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах. Сургалтын байгууллагууд нь уурхайн ХМТ-ний үйл явц, олон улсын сайн туршлагын талаарх мэдлэг чадварыг олгох сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сайжруулах хэрэгтэй. Эдгээр хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байх. (2 зөвлөмж)
- Уул уурхайн компаниуд нь уурхайн хаалтын төлөвлөлтөд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг харгалзахын зэрэгцээ иргэдийн сургалт, хэлэлцүүлгээр дамжуулж тэдний чадавхыг нэмэгдүүлэх. (2 зөвлөмж)
- УУХҮЯ нь уурхайн хаалтын төлөвлөлтийн талаарх орон нутгийн оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд “Уурхайн амьдралын мөчлөг” сургалтын хөтөлбөрийг уурхайн нөлөөлөлд өртсөн иргэдэд хүргэхэд анхаарах. (1 зөвлөмж)
- Уул уурхайн компаниуд нь хаалтын төлөвлөгөөг хийхэд оролцох орон нутгийн байгууллагууд, иргэдэд уурхайн талбайг харуулах, уурхайн нөхцөл байдлыг бодитоор танилцуулах арга хэмжээг аль болох төлөвлөлтийн эрт үед зохион байгуулж, тэдний саналыг авах. (1 зөвлөмж)
Нөөц, боломж
- Уул уурхайн компаниуд нь мэргэжлийн холбоодоор дамжуулан уурхайн хаалтын арга ажиллагаан дахь дутагдалтай талуудыг тодорхойлж, Монголын уул уурхайн салбарт хэрэглэгдэх үр дүнтэй удирдамж, гарын авлага бүхий баримт бичгийг боловсруулахад оролцогч талуудтай хамтран ажиллах.(1 зөвлөмж)
- Уул уурхайн компаниуд нь холбоод байгуулж салбартаа хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд тулгардаг судалгаа шинжилгээ, технологитой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах нь зүйтэй. (1 зөвлөмж)
- УУХҮЯ нь Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн “Уул уурхай, металлын олон улсын зөвлөл” (ICMM)-өөс эрхлэн гаргадаг “Уурхайн хаалтын нэгдсэн удирдамж, сайн туршлага” гарын авлагыг цаашид хаалтын төлөвлөлтийн лавлах эх сурвалж болгон ашиглах зорилгоор монгол хэл рүү орчуулах албан ёсны эрхийг авах. (1 зөвлөмж)
- Уул уурхайн компаниуд хаалтын төлөвлөлтийн хэрэгцээгээ үнэлж, тухайн уурхайн хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ХМТ хэрэгжүүлэх стратеги болон төсөв санхүүжилтээ гаргах ёстой. (1 зөвлөмж)
- Уурхайн ХМТ боловсруулахад оролцох зөвлөх компаниуд GIS программыг худалдан авч ашиглах, ХМТ-д шаардлагатай газарзүйн мэдээллийн системийн зураглал боловсруулах, өндөр чанартай үйлчилгээ, орон зайн өгөгдлийн дүн шинжилгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай. (1 зөвлөмж)
Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх албан ёсны хугацаа хараахан батлагдаагүй ч, бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах бодит хугацаа нь 8 жил болохыг зөвлөж байна. Доорх зурагт оролцогч талуудын бүлэг тус бүрээр хэрэгжүүлэх зөвлөмжийн тоо болон цагалбарыг харуулж байна.
|