alim.mn | 2024.12.22
Нийт 1301 боть баримтыг хүлээлгэж өгсөн

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөвөл борлуулалт өсөх ёстой. Гэтэл үйлдвэрлэл нь буурсан байхад өртөг нь өссөн байна. Энэ ямар учиртай вэ?2021 онд 601 мянган тонн нүүрсийг борлуулсан байна. 2022 онд 573 мянган тонн гээд буурсан. Гэтэл үүнийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй харьцуулбал өртөг нь өссөн байна. Бодитоор зардлаа тайлбарлана уу. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас мөнгө өгсөн үү, эсвэл нүүрсээр төлсөн үү?

Таван толгой түлш ХХК-ийн захирал асан М.Ганбаатар:-Санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас бэлнээр авч байсан нь үнэн. 149.900 гэдэг өртгийг 2021 он хүртэл барьж ажилласан. Гэхдээ Энержи ресурсаас угаадаад үлдсэн медлинг авдаг байсан. Гэвч 600 км-ийн тээвэрлэлт хийдэг. Иймд дундын бүс гэдгийг Төв аймгийн Сэргэлэн суманд  байгуулсан. Их хэмжээний нүүрсийг Улаанбаатар хотод хадгалах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор өртгийн өсөлт гарсан. Түүнээс өөрөөр өсөлт гараагүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Тавантолгой түлш компанид архив гэж байхгүй байна. Үүсгэн байгуулагдаад таван жил болж байгаа компани. Баримт хаана байна вэ?

Таван толгой түлш ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг: -Би 2018-2021 онд ажиллаж байсан. Ажлаа өгөхдөө бүх баримтуудаа үд, боть болгож өгөөд хүлээлцсэн. Нийт 1301 боть баримтыг хүлээлгэж өгсөн. Одоо хаана байгааг би ажлаа өгчихсөн учраас мэдэхгүй. Тухайн үед өртгийн тооцооллыг гаргахад нийт 149.900. Энэ өртгийн 75 хувийг шууд материалын зардал эзэлж байсан. 15 хувийг шууд хөдөлмөрийн зардал буюу ажилчдын цалин, үйлдвэрийн нэмэлт зардал таван хувийг эзэлдэг байсан. 2021 оноос хойш яагаад өссөнийг би мэдэхгүй. Ажил хариуцсан хүн хариулах байх.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ