alim.mn | 2024.12.21
УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очирын барилгыг нурааж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгчээ. Үүний дагуу өчигдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлсэн байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэжээ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mexican
7 сарын өмнө
178.159.37.60
mexican online pharmacies prescription drugs: <a href=" http://mexicanpharmacy1st.com/# ">reputable mexican pharmacies online</a> buying prescription drugs in mexico online mexico drug stores pharmacies http://mexicanpharmacy1st.com/# reputable mexican pharmacies online
Төстэй мэдээ