Байгаль хамгамгаалах иргэний зөвлөл баавгайн ард иргэдийн амгалан байдлыг алдуулж байгаа асуудлаар БОАЖЯ-ны "Ажлын хэсэг-ийн зарим гишүүд Хэнтий аймгийн Баян-Адрага,Биндэр, Батширээт сумдад тус аймгийн БОАЖГ-ын Шуурхай багийнхан болон тэдгээр сумдын Ажлын хэсгийнхэнтэй газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн хамтран ажиллав.
Баян-Адрага суманд одоогийн байдлаар Ононгийн хойд биед хоёр багавтар Баавгай хоер ч айлын хотонд орж бог мал барьж хохирол аюул учруулж байгаа бол сумаас урагш Тариа хавьд нэг Баавгай айлын хотонд "зочилж"хүн малгүй сандаргасаар байгаад Ажлын хэсгийнхэн отолт хийж ,унтуулан зөөвөрлөх, дайжуулах ,Олон дахиж айлын хотонд орж хүний амь насанд аюул учирсан тохиолдолд Сумын Ажлын хэсгээс хуулийн заалт, Төвөөс өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу Баавгайг "аюулгүй" болгон, "тоо толгойг зохицуулах" онцгой арга хэмжээг хойшлуулшгүй авах чиглэл өгч ажиллажээ. Баян-Адрага суманд айлын хотонд удаа дараа орж гэр эвдэн хүний амь насанд аюул учирсан онцгой тохиолдолд хоёр Баавгайг Аймаг сумын Ажлын хэсэг арга хэмжээ авч тоо толгойн зохицуулалт хийж баримтжуулсан байна.
Батширээт суманд 9 дүгээр сарын 12-yоос эхлэн өнөөдрийг хүртэл Онон, Хурх, Барх багуудад айлын хотонд орж мал барих, гэр байшин сүйтгэх, эд материалын хохирол учруулах,ард иргэдийг айдаст автуулах зэрэг нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс хүний амь насанд онц аюултай нөхцөл үүссэн үед хоёр Баавгайг төвийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу аюулгүй болгон тоо толгойг зохицуулах арга хэмжээг авч баримтжуулсан байна.Биднийг ажиллах үёэр ч Турагтханы энгэрт байх малчин Д-ийнхээс дуудлага ирж Ажлын хэсэг газар дээр очиж ажиллан тэр хавийн айлуудаар орж ийм тохиолдолд хэрхэн ажиллах, мэдээлэх талаар зөвлөмж өгч ажиллажээ.
Хэнтий аймгийн БОАЖГ, Аймгийн Ажлын хэсгээс Баавгай болон зэрлэг амьтан зөөж тээвэрлэх зориулалтын ачиж буулгадаг төмөр тор болон чиргүүл болон амьтан барих тор ,амьд баригч зэрэг төхөөрөмж хийж ашиглаж байгаа. Мөн энэ намар "Амьтан асран хамгаалах байр" барьж ашиглалтад оруулсан нь бусад аймгууд санаа авах ажил болжээ.
Ер нь эдгээр аймаг сумдад Энэ намар баавгайн үзүүлсэн "дарамт хохирол" их болж зөвхөн Батширээт суманд шатахуунд л 1.2 сая төгрөг зарцуулагдаж, олон иргэд бод бог мал цагаан идээ ,амбаар сав гэр орноо эвдүүлэн хохирсон байна. Ажлын хэсэг хотод ирсний дараа ч өчигдөр Өмнөдэлгэр сумын хойт биед айлын гадаа ирсэн баавгайг сумын Ажлын хэсэг гарч дайжуулан ойд оруулж Дроноор хөдөлгөөнийг нь хянаж байгаа мэдээ ирээд байна.Энэ байдлаар Баавгайн асуудал нэг хэсэг л байх бололтой.