2021 онд хийж чадахгүй бол Токиогийн Олимпийг бүрмөсөн цуцлахаа ОУОХ мэдэгдлээ
Энэ зун зохион байгуулагдах ёстой байсан Токио-2020 зуны Олимпийг коронавирусийн цар тахлын улмаас ирэх жил хүртэл хойшлуулсан. Хэрвээ 2021 онд мөн хийж чадахгүйд хүрвэл бүрмөсөн цуцлана гэдгийг Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ
Олимп зохион байгуулах хороо нь бэлтгэл болон зохион байгуулалтанд ажиллах олон хүн мянган хүнийг жил бүр олж хөлсөлж авч чадахгүй гэдгийг бид ойлгож байна. Түүнээс гадна олон улсын спортын холбоодийн графикийг мөн жил дараалан өөрчилж болохгүй.
Түүнээс гадна ирэх жил нь энэ Олимпийг хийх цорын ганц оломж гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОУОХ-нд ойлгуулсан байна. Токиогийн зуны Олимп нь 7-р сарын 9-нөөс 8-р сарын 9-ны хооронд явагдах ёстой байсан.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ