alim.mn | 2024.10.19
Малчдын антибиотикийн хяналтгүй хэрэглээ гоц халдварт өвчнийг өдөөж байна

Монгол улсад 2021 он гарсаар мал амьтны гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн. Тодруулбал үхрийн арьс товруутах, бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий өвчнүүд юм. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд 16 аймагт дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Халдварын тархалтад голлон нөлөөлж байгаа хэдэн хэдэн хүчин зүйл байгаа нь малчдын отор нүүдэл, авто тээврийн хөдөлгөөн гэх мэт. Эдгээр хүчин зүйлүүдээс гадна уг өвчний тархалтыг эрчимжүүлж байгаа бас нэгэн хүчин зүйл нь малчид малдаа дур мэдэн антибиотик эмчилгээг ихээр хийх болсон явдал ажээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэж, малын мах сүүнд антибиотикийн үлдэгдэл үүсэхээс гадна нянгийн тэсвэржилт үүсэх эрсдэл бий болж байгааг мэргэжлийнхэн хэлж байна.

  • Я.Ганболд, академич, Малын эм судлалын хүрээлэнгийн захирал

Монгол оронд шүлхий өвчин тархах хэд хэдэн замууд байна. Нэгдүгээрт малчдын отор нүүдлээр дамжиж байна. Ганцхан тохиолдол хэлэхэд  2021 оны 3 дугаар сард Сүхбаатар аймгаас Өвөрхангай аймаг руу нүүсэн айлын малаар дамжсан. Энэ нь хөдөлгөөнөөр дамжиж эрсдэл байна. Хоёрдугаарт мал эмнэлгийн мэргэжлийн анги байх ёстой. Тэд энэ хөдөлгөөнийг хорих, хорио цээр тогтоох гэх мэт асуудлыг аймаг сумын засаг даргын захирамжаар үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ ажлыг бараг хийхгүй маш сул ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл, хүмүүсийн хөдөлгөөн маш их байна.  Дараагийн асуудал нь өвчилсөн малд шинж тэмдэг илэрсэн байхад маш түргэн хугацаанд ялгаж, эрүүл малаас нь салгах ёстой. Үүнийг огт хийхгүй байна. Тийм учраас зохион байгуулалтын маш тодорхой арга хэмжээнүүдийг аваад явах ёстой байна.

 

  • Б.Пүрэвцэрэн, доктор, “Буянт мал” малын эмийн сангийн захирал

Энэ жилийн тухайд гоц халдварт өвчин гарсантай холбоотой антибиотикийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Нэг айл гэхэд 10-20 ширхэгээр авч байгаа. Тэд олон тооны малтай учраас их хэмжээгээр авч хэрэглэж байна. Урд өмнө нь антибиотикийн хэрэглээ маш бага байсан тодорхой цөөн хэдэн төрлийн өвчний үед  1-2 ширхэгийг авч ашигладаг байсан.

 

  • Я.Ганболд, академич, Малын эм судлалын хүрээлэнгийн захирал

Антибиотик бол шүлхийг бүрэн эмчлэхгүй тиймээс вирус тээж байгаа мал бусад малдаа тарааж байгаа. Тэгэхээр эрүүл болон өвчтэй малыг ялгаж, тусгаарлахгүй нэг хотондоо байлгадаг. Түүнээс гадна малын эмчийн үзлэгт малаа хамруулж, зөвлөгөө авахгүйгээр дур мэдэн антибиотик хэрэглэх нь цаашдаа тухайн малд үүсэх нянгийн тэсвэржилтээс гарна халдварын тархалт үүсэхэд нөлөөлж байгаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ