alim.mn | 2024.10.19
Сон Жүн Гүгийн найз бүсгүй Английн алдартай жүжигчин үү?

Солонгосын алдарт жүжигчин Сон Жун Кигийн найз бүсгүйг олны танил бус, эгэл жирийн бүсгүй гэж агентлагаас нь онцолсон. Гэвч найз бүсгүй нь жүжигчин асан Кэти Луиза Сондерс гэж шүтэн бишрэгчид нь таамаглаж байна. Масктай болохоор найз бүсгүйнх нь царайг хэн ч бүтнээр нь хараагүй.

Өмнө нь 12-р сарын 26-нд жүжигчин Сон Жүн Ки алдартай биш найз охинтой гэж олон нийтэд зарласан.

Song Joong Ki-ийн удирдлагын агентлаг HighZiumStudio “Бид Сон Жун Гиг алдартай бус хүнтэй үерхэж байгаа гэдгийг баталж чадна. Тэр Их Британиас ирсэн бөгөөд тэднийг найз нь танилцуулсан. Тэд нэг жил орчим хамт байгаа” гэсэн юм.

Олон шүтэн бишрэгчид түүний найз охиныг хэн болохыг мэдэхийг хичээж байтал 9-р сард болсон ‘2022 APAN Star Awards’-аас Сон Жун Кигийн хэлсэн үгийг олжээ.

 

Тэр үед Song Joong Ki tvN-ийн ‘Vincenzo’ драмад тоглосноор Гранд шагналыг (Daesang) хүртэж байсан.

Сүн Жүн Ги  “Би Тэжоноос (Сон Жун Кигийн төрөлх хот) намайг харж байгаа аав, ээж, ах, хүргэн эгч, хайртай эгчдээ баярлалаа. Хайрт Кэти, Нала нартаа баярлалаа.Мөн Майя, Антес нарт талархаж байгаагаа илэрхийлье. Намайг үргэлж эрдэнийн чулуу шигээ харьцдаг бүх найзууд минь. Би та нарт хайртай шүү” гэжээ.

Сон Жун Гигийн хэлж байсан “Кэти” нь Кэти Луиза Сондерс, “Маяа” болон “Антес” нар түүний нохой байсан гэж шүтэн бишрэгчид нь бичиж эхэлжээ.

Хэдэн жилийн өмнө Кэти Луиза Сондерс өөрийн болон хоёр нохойтойгоо хамт авахуулсан зургаа #maya, #antes гэсэн хаштагтай Facebook дээр оруулсан удаатай.

1984 оны 7-р сард Английн Лондон хотод төрсөн Кэти Луиза Сондерс бол “Лос Боргиа” (2006), “Гуравдагч хүн” (2013), “Лиззи МакГайрын кино” (2003) зэрэг төслүүдэд дүрээрээ алдартай жүжигчин юм.

Тэрээр багадаа Италийн Ром руу нүүж ирсэн Англи, Колумб гаралтай эмэгтэй. Харин 38 настай Кэти Луиза Сондерс одоо жүжигчний салбараас хөндийрч, нам гүм амьдрахыг илүү үзэх болсон гэдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Doxycycline
1 жилийн өмнө
178.159.37.142
vibramycin 100 mg <a href=" https://doxycycline1st.store/# ">doxycycline 500mg</a> doxycycline hydrochloride 100mg
Төстэй мэдээ