хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг зургаан албан тушаалтных нь хамт баривчиллаа
Өнөөдөр X3ДX-ийн сайд Х.Нямбaaтapaap axлyyлсан ажлын хэсэг 3aмын-Үүд суманд ажиллаж байна. Aжлын хэсэгт ATГ, ЦEГ, ТЕГ-ын алба xaaгчид багтсан. Tэгвэл дөнгөж сая Замын-Үүд сумын 3acaг дарга Б.Анхбаярыг ATГ-ын гэх ажилтан 48 цагaap xoйшуулшгүйгээр бapивчиллaa.
Xyyль зүй, дотоод хэргийн сайдaap Х.Нямбaaтар axлyyлсан Авилгатай тэмцэх газар, Taгнyyлын ерөнхий газар, Цагдaaгийн ерөнхий газар,
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9026
хууль, эрхзүй
Баянголын Засаг дарга Ө.Сумьяабаатар сувилагчдыг хоёр кг үхрийн махны үнэ хүрэхгүй 30 мянган төгрөгөөр урамшуулжээ
Өдгөө төр засгийн буруутай шийдвэр, үйлдлээс болж дэгдсэн цар тахалтай тэмцэж туйлдсан эмч, сувилагчид цалингаа нэмүүлэхээр хүйтэн бороонд цохиулан сууж байна. Энэ хугацаанд эмнэлгийн салбарыхныг нэр төдий дэмжиж ирсэнийг Баянгол дүүргээс харж болно. Тус дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар өнгөрсөн 5-р сарын 10-ний өдөр “Коронавирус халдврын үед идэвхи санаачилгатай ажиллаж буй сувилагч нарт дэмжлэг үзүүлэх
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6157
хууль, эрхзүй
“Гавьяат” Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ сард 35-45 сая төгрөгөөр “амжилт бүтээлээ” сурталчлуулдаг
Сарын өмнөхөн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Гавьяат тамирчин” цол хүртсэн. Гэтэл “сахил хүртээд шал дордов” гэгч болсон гэнэ. Энэ сарын 1-ний өдөр Засаг даргатан “Засгийн газрын шийдвэрээр наадам хийхгүй, баяр наадамын зардлыг цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулна” гэж мэдэгдээд “алга болсон” аж. Сураг сонсоход гэр бүлийн хамт амарч яваа тухай мэдээлэл тарсан. Аймгийн Засаг дарга аймгийнхаа Онцгой комиссыг тэргүүлдэг. Булган аймаг коронавируст халдвар, нас баралтын тоогоор улсдаа дээгүүрт бичигдэж байгаа үед Засаг дарга нь “эрүүл мэндийн” гэх шалтгаанаар чөлөө аваад алга болсон гэхэд санаанд нэг
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6553
хууль, эрхзүй
Төрсөн дүүгээ мөчилж хөнөөсөн С.Ганболд цогцсыг хайрцганд хийн гэртээ хадгалж байжээ
18 настай ах нь 16 настай дүүгээ хөнөөж мөчилж улмаар шуудайд хийгээд хаясан нь өнгөрсөн онд гарсан хамгийн аймшигт хэргийн нэг байсан. Энэ хэргийг С.Ганболд үйлджээ. Ах дүү хоёрын удаан үргэлжилсэн таарамжгүй харилцаа эцэстээ хүн амины хэрэгт хүргэсэн. Тэд өчүүхэн зүйлээс бүр талхнаас болж мууцалдан хэрэлддэг байсныг гэрч нар мэдүүлсэн. Тэднийх Бэлхэд амьдардаг ч талийгаач хичээлээсээ хоцроод байсан тул сургуульд нь ойртож 6-н буудалд нийтийн байр түрээсэлжээ
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
15246
хууль, эрхзүй
МХЕГ “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч” ачаа ариутгалын байгууламжийн тендерийг өнгөрсөн сард л зарлажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллахдаа удирдаж байгаа төрийнхөө дээд зэргийн хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдэлтэй халз тулж духаа маажсан нь түмний ярианы сэдэв болж байна. Өнгөрсөн оноос хойш импортын урсгалтынгол боомтыг короновирусны халдваргүй “ногоон бүс” болгох тухай дээд доодгүй ярьсан. Хятадын талаас эрүүл ахуй, ариутгалын олон шаардлага тавьсаны нэг нь ачааны машиныг ариутгах байгууламж байсан. Гэтэл МХЕГ-ынхан төмөр арам зангидаад дээр нь бэрзэнт тохсон байгууламж барьсан нь Монголын төдийгүй дэлхийн шившиг болжээ. Төрийнхөн ийм л “сэтгэл
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4792
хууль, эрхзүй
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга нар тэргүүн дээд “Чандмань одон”-гоо гардуулах ёслолд зургаан сая төгрөг зарцуулжээ
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээсээ буухын өмнө Монгол орныг шагналын одон, медалиар бүрэн дарсан. Тэгвэл нийслэл хотод Чингэлтэй дүүргийн дарга нар түүнээс дутахааргүй одонгийн хурыг дүүрэгтээ буулгажээ. Тус дүүргийн ИТХ нь өөрийн гэсэн “Чандмань одон” гэдэг одонтой. Үүнийг дүүргийн тэргүүн дээд одон гэхэд болно. Засаг дарга Н.Батсүмбэрэл ажлаа авангуутаа цэрэг хувцас өмсөн дүүргийн хилийн цэсээ эргэж
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7441
хууль, эрхзүй
Багануур дүүргийн тендерт “даам” гарсан “УАЗ МЕГА” компанийг хэн өөгшүүлдэг вэ ...
Өнгөрсөн онд Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан тендер, төсөл арга хэмжээнд хуулийн байгууллага шалгаж үзэх шаардлагатай олон зөрчил илэрчээ. Үүнд зарим зөрчил нь нэр бүхий нэгхэн компанитай холбогдон гарсан агаад үүнд “УАЗ МЕГА”-г дурдаж болно. Тус компани “Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин худалдан авах” тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Төсөвт өртөг нь 80 сая төгрөг байсан. Гэтэл уг тендерийн урилгыг хуулийн дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэлгүй даржээ. Түүнээс гадна Үнэлгээний
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6174
хууль, эрхзүй
Сайд Х.Нямбаатарын “айлчлал”-д Засаг дарга О.Амгаланбаатар хүндэтгэл үзүүлэн, чемоданыг нь аймгийн брендээр “дүүргээд” явуулжээ
Монгол улс нь засаг захиргааны хувьд нэгдсэл бүтэцтэй. Гэтэл манайд хот, аймаг нь холбооны улсын гэмээр ая зан гаргадаг. Хоёр аймаг байтугай хоёр сум хоорондоо гэрээ хэлцэл байгуулж сүржигнэнэ. Хэдхэн сарын өмнө Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Орхон аймагтай “харилцан үл довтлох” гэмээр сүртэй гэрээ байгуулж, ёслолыг нь ГХЯ-ыхан ч атаархмаар өндөр хэмжээнд сүртэй хийсэн. Төрийн өндөрлөгүүд болон сайд, УИХ-ын гишүүд аймагт очих нь хүндэт харуул, хөгжим, улаан хивс гээд гадаадын төрийн тэргүүн айлчилж байгаатай агаар нэг харагддаг. Энэ нь аймагт ч зүдэргээтэй, төсвийн хөрөнгөнд ч үрэлгэн буруу үзэгдэл юм. Тэгвэл
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5898
хууль, эрхзүй
“88-88” дугаарыг авах гэсэн машины ченж Авто тээврийн үндэсний төвийн ажилтанд 1,5 сая төгрөгийн хахууль өгчээ
Энэ хэрэг өнгөрсөн оны зуны дундуур болжээ. Япон, Америкаас автомашин оруулж ирж зардаг нэгэн компанийн захирал “Лексус 570” машиндаа азын дугаар авахаар хайж байжээ. Гэтэл фейсбүүкийн “автомашины дугаар авна, зарна” гэдэг группэд “88-88”, “55-55” дугаар зарна гэсэн зар тавигджээ. Зуучлагчдаар дамжуулан “эзэнтэй” нь утсаар холбогдоход хоёр сая төгрөгөөр зарна гэсэн аж. Маргааш нь залгахад эмэгтэй хүн утсыг нь авчээ. Тэд ярилцаад 1,5 сая төгрөгт тохирч “Хөсөг трейд” компанийн байранд
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9371
хууль, эрхзүй
Баянгол дүүргийн экс удирдлага 620 сая төгрөгийн өртөгтэй ажлыг зураг төсөвгүй баталжээ
Энэ бол өнгөрсөн онд буюу УИХ-ын сонгуулийн жилд болсон ажил. Тухайн үед Баянгол дүүрэгт АН засаглаж С.Одонтуяа Засаг даргаар ажиллаж байсан. Сонгуулийн жилд их мөнгөн тоотой тендер, төсөл арга хэмжээ маш сэжигтэй зохион байгуулагддаг “жамыг” энэ намынхан ч тойрч гарсангүй. Тэд зураггүйгээр дүүргийн архивын барилгын инженерийн шугам сүлжээний маш нарийн хийх ёстой ажлыг явуулжээ. Төсөвт өртөг нь 400 сая төгрөг. Хар үгээр хэлэхэд харанхуй шахам хийсэн байна. Үүнээс гадна дүүрэгт хэрэгжих тохижилт бүтээн байгуулалтын зурагт төслийн ажил гэдэг заавал зурагтай байх ажлыг мөн л зураг, төсөвгүй баталсан байна. Энэ ажлын өртөг 220 сая төгрөг болжээ. С.Одонтуяа нь “тоон доторхи үсэг” гэмээр МАН-ын олон дүүргийн дарга нарын дундах АН-ын ганцхан төлөөлөл байсан. Олон нийт түүнийг өөрөөр ажиллана хэмээн харж хүлээж байсан ч ийнхүү Ардын намыхны
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6621
хууль, эрхзүй
Харуулын байраа орхин Оросын хил руу орсон хилчин “бензин үнэртмээр санагдаад тэсэлгүй оргосон” гэжээ
2020 оны 12-р сарын 19-ний шөнийн 03 цагийн үед Увс аймаг дахь Хилийн цэргийн 02... дугаар ангийн 4-р заставаас байлдагч Х.О нь харуулын байрнаас гарч яваад эргэж ирээгүй хэрэг гарсан. Тухайн үед байлдагчийг оргосон гэж үзэн гэсэн эрэн хайх ажиллагааг хилийн цэрэг болон цагдаагийн алба хаагчийн хамт эхлүүлсэн байна. Оргосон гэгдэх цэрэг төөрч, хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд түүнийг буцаан авсан. Хилийн цэргийн 02 ... дугаар анги нь Увс аймгийн Сагил суманд байрладаг бөгөөд оргосон байлдагч нь 22 настай бөгөөд Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ сумаас тус ангид хуваарилагдан алба хааж байсан аж. Тухайн цэрэг
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6025
хууль, эрхзүй
Зураг төсөвгүй төсөл, ажил баталдагаараа Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэйнхэн тэргүүлжээ
2020 онд хотод хэрэгжсэн төсөв арга хэмжээ, тендерүүд холион бантан болж дуусжээ. Сонгуулийн жилийх гэдгээрээ бүр ч улаан цагаандаа гарсан гэхэд болно. Хамгийн наад зах нь л зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөлгүй байхад нь батлаад, хэрэгжүүлээд санхүүжүүлсэн явсан байна. Ингэж том толгойлох тал дээр Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэйнхэн манлайлжээ. Тус дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээг явуулжээ. Нийт өртөг нь 750 сая төгрөг. Үүнд дүүргийн 16-р хороонд хийгдсэн Ахмадын
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
81935
