alim.mn | 2025.04.19
Эхнэр хүүхдүүд нь сайн дураараа амиа егүүтгэсэний дараа камиказе болсон дэслэгч Хажима Фуйжигийн түүх …

1943 онд Нисэх хүчний дээд академийг дүүргэсэн 1-р зэргийн дэслэгч Хажима Фуйжи  Кимагава дахь Нисэхийн сургуульд сургагч-багшаар очжээ. Тэрээр тухайн үед ихээхэн чухалд тооцогдох үзэл суртлын хичээл заадаг байлаа. Сургагч-багш шавь нартаа “Эзэн хааны үнэнч цэргийн үг үйлдэл хоёр ямагт нийлж байх ёстой” гэж сургадаг.  Уг нисэхийн сургууль нь удалгүй камиказе нарыг бэлтгэн гаргах болсон. Суртал ухуулгын багшийн хувьд эзэн хааны төлөө амиа өгөхөөр сайн дураараа ирсэн нисгэгч-камиказе нарыг үүрэг зорилтоо бүрэн ухамсарлан ойлгож ариун үйлсдээ сэтгэл санаагаа бүрэн төвлөрүүхэд нь  хичээл сургалтаа чиглүүлж ирсэн. Сургагч-багш энэ үүргээ маш сайн биелүүлж байсан нь түүний шавь нар нь мөн л үүргээ төгс гүйцэтгэж байснаас харагддаг. Гэсэн ч  Хажима аажмаар сэтгэлзүйн хямралд бүрэн орсон. Тэрээр шавь нартаа “Эзэн хааны үнэнч цэргийн үг үйлдэл хоёр ямагт нийлж байх ёстой” гэж эх орныхоо төлөө амиа өргөхийг заадаг атлаа өөрөө амиа өгөлгүй явсаар ирсэн.  Эцэст нь сургагч-багш камиказе болохоор эргэлт буцалтгүй шийдэн өргөдлөө өгчээ. Гэсэн ч тухайн үеийн камиказе болох нарийн шалгуурт тэнцсэнгүй. Наад зах нь Хажима гэр бүлтэй байв. Шалгуур үзүүлэлтээр эхнэр хүүхэдтэй цэргийн албан хаагчийг камиказе болохыг зөвшөөрдөггүй.  Мөн ур чадвартай багшийх нь хувьд нисэх сургуульдаа үргэлжүүлэн багшилах нь эзэн хаанд илүү их тус хүргэнэ гэсэн татгалзсан хариу дээрээс иржээ.  Нөхрөө камиказе болохоор өргөдөл гаргасаныг эхнэр Фукуко нь мэдэж байсан. Бүр байнга өргөдөл гаргадагийг нь, татгалзасан хариу ирэх бүрд гуньж гутардагийг нь, 20 хүрэхгүй залуусд үхэхийг заадаг мөртлөө өөрөө үхлээс хойш суудагтаа шаналдагийг нь  хүртэл мэдэж байлаа.  Сургагч-багш эхнэр болон гурван настай Казуко, нэг ойтой Чейко гэсэн хоёр охинтой. Эцэсдээ эхнэр нь тухайн үеийн жинхэнэ эх оронч наран эмэгтэйн шийдвэр гаргажээ. 1944 оны 12-р сарын 14-ны өглөө Хажимаг ажилдаа явсан хойгуур Фукуко гэрээслэл бичиж нөхрөөсөө эх орныхоо төлөө эр цэргийнхээ үүргийг нэртэй биелүүлэхийг хүсжээ.  Үнэнч эхнэрийн хувьд охидын хамт эр нөхрөө тэнгэрийн оронд тавтай хүлээж байхаар шийдсэн тул үүргээ биелүүлээд саадгүй ирэхийг хүссэн ерөөлөөр гэрээслэлээ дуусгасан. Ингээд наран эмэгтэй бага охиноо үүрч  том охиноо хөтлөөд нисэх сургуулийн хажуугийн Аракава гол руу очжээ. Зайрмагтсан голын ширүүн урсгалтай хэсэгт хүрээд том охиныхоо гарыг өөрийн гартай хүлж бага охиноо энгэртээ тас тэврээд эргээс ус руу үсэрчээ.  Маргааш нь цагдаа нар амиа егүүтгэгсэдийн цогцосыг олжээ. Хэргийн газар очсон сургагч-багш эхнэр охидоо таньсан. Тэр өдөртөө Хажима тэнгэрт одсон гэр бүлдээ ёслолын захидал бичиж удахгүй уулзахын ерөөл өргөжээ. Үүний дараа юбицумэ буюу үйл хэрэг, зорилгодоо үнэнчээ илтгэн эрхий хуруугаа огтлох эртний заншлыг үйлдэж хуруугаа тасаджээ. Тасалсан хуруугаа дугтуйд хийгээд камиказе болох хүсэлтийн хамтын дээшээ явуулсан. Дээд удирдлага сургагч-багш нэгэнт гэр бүлгүй болсон тул камиказе болох шалгуурыг хангасан гэж үзээд зөвшөөрөл өгчээ. 1945 оны 2-р сарын 8-нд Хажима Фуйжи 45-р Шинбу эскадрилийн даргаар томилогджээ. Түүний нисгэгчид ээлж дараалан камиказегийн даалгавраа биелүүлсээр байсан. 5-р сарын 28-нд эскадрилийн дарга сүүлийн долоон нисгэгчээ дагуулан Окинава арлын зүг хөөрсөн. Тэдний бай нь арлын дэргэд хөвж байсан Америкийн USS Drexler болон  USS Lowry гэдэг байлдааны хөлөг байсан. Хажима өөр нэгэн камиказегийн хамт USS Drexler дээр бууж хэдхэн минутын дотор багийн 158 гишүүнийх нь хамт живүүлжээ. Ингэж тэрээр тэнгэрт байгаа гэр бүлдээ очсон байна.

 

 

 

 

1-р зэргийн дэслэгч Хажима Фуйжи
Америкийн USS Drexler байлдааны хөлөг
Фукуко том охины хамт

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жагаа
4 жилийн өмнө
66.181.161.70
Ай энэ япончууд гайхмаар сонин ард түмэн ойлгоход бэрх юм
Төстэй мэдээ