alim.mn | 2024.12.24
Хатуу хөл хорионы үеэр ачаан дундаа хүн тээвэрлэн нэвтрэхийг завджээ

Коронавирусний халдварын тохиолдол дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоогоод буй.

Тэгвэл тус шийдвэрийг зөрчиж, ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд иргэдийг нууж, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ