УБ-Ховд чиглэлийн хүнс тээвэрлэсэн автобусанд нууцаар ирсэн 2 хүний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ
Ховд аймгийн Онцгой комиссоос шуурхай хурал хийлээ. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны орой Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусаар нууцаар ирсэн 10 хүний 2 хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад ЭЕРЭГ гарсан байна. Дээрх хүмүүсээс үргэлжлүүлэн PCR шинжилгээ хийж байна.
Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.
Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой комисс
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ