alim.mn | 2024.12.22
Украйны ерөнхийлөгч хахуулийн хэргийг илчилсэн хүнийг мөнгөн дүнгийн 10 хувиар урамшуулах хуульд гарын үсэг зурлаа

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский «О предотвращении коррупции» хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж гарын үсэг зурсан тухай тамгын газар нь мэдээлжээ.  Хуулийн өөрчлөлт нь дэлхийн нийтийн хандлага өөрчлөлтийн үндсэн дээр авлигалтай тэмцэх үр дүнтэй механизмыг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдээнд дурджээ. Шинэ хуулиар авлигал, хээл хахуулийн хэргийг илчилсэн, мэдээлсэн этгээд нь хуулийн ямар нэгэн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж улмаар гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хамгаалагдахаар болжээ. Мөн илчилсэн хэргийн нийт мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал хүртэнэ. Ийм заалт оруулахыг ерөнхийлөгч Владимир Зеленский эртнээс санал болгожээ. Тэрээр өнгөрсөн 9-р сарын сүүлээр авлигалыг илчлэх үндэсний хөдөлгөөнд идэвхитэй оролцож Авлигалтай тэмцэх үндэсний товчоонд мэдээлэл өгөхийг иргэддээ уриалж байсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ