alim.mn | 2024.12.22
Сирийн ерөнхийлөгчийн хамаатнууд Москвад 40 сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй болжээ

“Financial Times” сонин авлигалтай тэмцэх олон нийтийн  “Global Witness” байгууллагын Оросын салбарын тайланд үндэслэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадын гэр бүл, хамаатнууд Оросын нийслэл Москвад олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болж байгаа тухай мэдээлжээ. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн хамаатан саднууд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол болох «Москва-сити» цогцолборт 18 үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Мөн «Федерация» гэх шинэ хороололд нэг байрыг өөрийн болгосон аж. Худалдаж авсан бүх байр обьект нь нийтдээ 40 сая долларт хүрэх гэнэ. Энэ ажиллагаа 2013 оноос эхэлсэн байна. Нийт 13 обьект нь Башар Асадын үеэл Рами Мухлуфийн нэр дээр болон түүний эзэмшдэг компаний мэдэлд байдаг. Эдгээрээс дөрвийг орон сууцны зориулалтаар эзэмшдэг. Ерөнхийлөгчийн бас нэгэн хамаатан болох ихэр Ихаб болон Ияд Махлуфы нар үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Саяхан Башар Асафын ойрын төрөл гэх Хафиз Махлуф саяхан “Города Столицы” хороололд гурван өрөө байр худалдан авсан тухай тайланд дурдагдсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ