
Энэтхэгт ажиллахаар ирсэн Английн сайн дурын ажилтан Ян Жонс “үхэшгүй” гэсэн алдар хүртээд байгаа ч түүнийг ирэснээс нь хойш ямагт азгүйтэл дагасаар байна. Тэрээр Энэтхэгийн хөдөөд ажиллаж байгаад эхний удаад халуун орны хамгийн аюулт өвчний нэг чичрэг тусжээ. Энэ өвчинөө эмчлүүлж эдгээд ахин орон нутагт ажиллаж байгаад Денгегийн үрэвсэлт халдвар буюу толбот хумхаа гэдэг бас нэгэн халдварт хүнд өвчин тусжээ. Толбот хумхаа туссан хүний бие идээт бэрсүүгээр хучигддаг. Энэ өвчин чичрэгийн нэгэн адил халуун орны намгийн шумуулаар хүний биед халдварладаг гэнэ. Хүний амийг авдаг хүнд өвчин ч сайн дурын ажилтны бие өвчнийг ялж дийлж чаджээ. Эмчлүүлж гараад ахин тосгонд очсон ч энэ удаад коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Ингээд мөн л тусгаарлагдаж эмчлүүлж эдгэсэн. Ийнхүү тэрээр Энэтхэгт очсон гадны хүн тусаж болох бүхий л аймшигт халдварт өвчнийг тусаад эдгэсэн. Коронавирусийн эмчилгээгээ хийлгэж эдгэсний дараа ахин тосгон луу явжээ. Харин энэ удаад Энэтхэгийн хамгийн хорт могойн нэг болох хаан наж могойд хатгуулсан байна. Агуулахад тусламжийн бараа хурааж байгаад амарч хэвтэх үед нь нохой нь хуцжээ. Ян нохойгоо илэх гээд гараа сунгатал хорт могой хатгасан аж. Өдгөө түүний биеийн байдал хүнд байна. Могойн хорны улмаас хоёр нүд нь түр хараагүй болжээ. Мөн бөгсөн бие нь бүрэн мэдээ алдсан. Гэхдээ эмч нар могойн хорыг бүрэн саармагжуулах эмчилгээний дараа хараа орж биеийн саажилт арилна гэсэн сайн мэдээ дуулгасан. Ян эмчилгээгээ дуусгаад сайн удрын ажилтны ажлаа үргэлжүүлнэ гэсэн ч гэр бүлийнхэн нь эсэргүүцжээ. Мөн нутгийнхан ч таагүй хүлээн авсан. Энэтхэгчүүдийн батлан хэлж байгаагаар англи сайн дурын ажилтан нутгийн онго сахиусын таалалд нийцээгүй агаад амийг нь авахаар элдэв өвчин, хорт могойг хүртэл явуулсан тул бушуухан нутаг буцахыг зөвлөжээ.
Эх сурвалж : https://www.bbc.com/news/uk-england-hampshire-55013242

