alim.mn | 2024.12.26
ИРГЭДЭД УСАА ХЭМНЭХ 16 АРГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэ сарын 13-нд Засгийн газраас айл өрх, ААН байгууллагуудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг тэглэх шийдвэр гарсан. Ийнхүү суурь хэрэглээний төлбөрийг тэглэснээр ачаалал ихсэж эрчим хүчний эх үүсвэрийн чадлын дутагдалд орж болзошгүй нөхцөл үүсээд буй юм. Тиймээс иргэд суурь хэрэглээгээ аль болох танаж хэмнэлт хийх хэрэгтэй юм.

Үүнтэй холбогдуулан иргэдэд усаа хэмнэх 16 аргыг хүргэж байна.

  1. Эвдэрхий цоргоо янзлах /өдөрт 75 литр ус дэмий урсана/
  2. Жорлонг бүү хогийн сав болгож ашиглах /ус татах бүрд 18 литр ус үрэгдэнэ/
  3. Угаалгын машин, аяга угаагчийг бүрэн дүүргэж байж ашиглах
  4. Ургамлыг өглөөд услах
  5. Жорлонгийн почкинд ус байрлуул /ингэснээр их хэмжээний усыг гамнаж чадна/
  6. Машинаа зөвхөн шаардлагатай үед угааж байх
  7. Хоол хийхдээ аль болох бага ус хэрэглэж байх /энэ нь мөн илүү амин дэмтэй байх болно/
  8. Шүршүүрт орох хугацаагаа багасгах /2 минут багасгахад сард 578 литр ус хэмнэж чадна/
  9. Тагт, гаднах замаа шүүрд /ус урсгаж цэвэрлэх шаардлагагүй/
  10. Илүү гарсан мөсөө ашигла /тарьж буй цэцэг ногоондоо хийгээрэй/
  11. Почкиноос ус алдаж байгаа эсэхийг шалга /почкинд хүнсний будаг хийвэл ус алдаж байгаа эсэхийг шалгахад амар болно/
  12. Аяга тавгаа угаахдаа яагаад эхлээд арчиж болохгүй гэж
  13. Жимс ногоо угаахдаа савтай усаар угааж байх
  14. Бараан өнгийн хувцсаа хүйтэн усанд угаа /эрчим хүчээ ч хэмнэнэ, хувцас өнгө орно/
  15. Шүдээ угааж байхдаа усаа хаах
  16. Жимс ногоо угаасан усаа хадгалах /тарьж буй ургамалдаа хийх/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ