Нидерланд Улсын Ерөнхий сайд Марк Рютте өнөөдрөөс эхлэн ирэх сарын 19-нийг хүртэл таван долоо хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байгаагаа мэдэгджээ. Цар тахлын дараагийн давалгаа эхэлсэнтэй холбоотойгоор энэ шийдвэрийг гаргасан.
Хөл хорионы үеэр бүх сургууль, цэцэрлэг, худалдааны төв болон бусад олон нийтийн газруудын үйл ажиллагааг зогсоож байгаа юм.
Харин зул сарын баярын үеэр айл өрхүүдийг гэртээ 2-3 зочин урихыг зөвшөөрчээ. Тус улсын ерөнхий сайд ирэх онд вакцинжуулалт эхлүүлэхээ төлөвлөж байгаа тухай мөн мэдэгдсэн байна.