87 настай өвөө монгол бичигт шамдан суралцаж байна
87 настай өвөө монгол бичигт шамдан суралцаж байна. Телевизээр гарч байгаа монгол бичгийн хичээлийг нэгэн өвөө шимтэн үзэж буй зураг цахим орчинд тарсан.
Түүнийг Х.Сэндэнсүрэн гэдэг. Тэрээр Булган аймагт оршин суудаг юм. Зоотехникч мэргэжилтэй тэрээр сум нэгдлийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Х.Сэндэнсүрэн гуай телевизүүдээр гарах хичээлийн цагийн хуваарийг тэмдэглэн авч, хичээл бүрийг алгасалгүй үздэг.
Өглөөний цайгаа уусны дараагаар гэрийн даалгавраа хийхээр өдөрт цаг гаруй хугацааг зарцуулдаг байна. Ном унших хоббитой тэрээр калиграф буюу уран бичлэгээр хичээллэхийн тулд монгол бичгийг ийнхүү хичээнгүйлэн сурч байна гэж тайлбарласан юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ