Өнөөдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэгт эрчим хүчний тэг зогсолт хийнэ
Засгийн газраас бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс бүрэн хариуцах шийдвэр гаргасан билээ. Энэхүү хөнгөлөлтөд төрийн болон төсөвт байгууллагууд хамрагдаагүй. Гэсэн ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн ЗДТГ болон 1-20 дугаар хорооны байранд 13.00-14.00 цагийн хооронд эрчим хүчний тэг зогсолт хийж, цахилгаанаа хэмнэхээр болжээ.
Ийнхүү төрийн байгууллага цахилгааны хэмнэлт хийх санаачилгыг гарган иргэд, олон нийт болон бусад төрийн болон төрийн бус бүх аж ахуйн нэгж байгууллагыг хэмнэлтэд уриалаад байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ