БНСУ-д өнөөдөр 1062 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
БНСУ-д өнөөдөр коронавирусийн халдварын 1062 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа. Солонгосын өнгөрсөн долоо хоногийн халдварын тархалтыг авч үзвэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл 1000-аас дээш тохиолдол дөрвөн өдөр дарааллан бүртгэгдлээ.
Ерөнхий сайд Чон Сэ Гюн хэлэхдээ нийгмээс зай барих 3-р түвшинд шилжихэд засгийн газар дангаар шийдвэр гаргах бус иргэдийнхээ санал бодлыг сонсох нь зүйтэй гэсэн байна. Учир нь нийгмээс зай барих 3-р түвшинд шилжвэл 2,2 сая орчим аж ахуй, нэгж байгууллагын үйл ажиллагаа доголдож, зарим нь хаалгаа барихад хүрнэ гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ