alim.mn | 2024.12.26
Их хэмжээний өрөнд орсны улмаас өндрөөс үсэрч амиа хорложээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны хороололд  50 настай эмэгтэй өндрөөс үсэрч, амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах орон сууцны хотхоны наймдугаар давхраас тус эмэгтэй үсэрч, амиа хорлосон ба хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач эмэгтэй өнгөрсөн хугацаанд ажил дээрх санхүүгийн асуудлаасаа болж сэтгэлзүйн дарамтанд ороод байсан, мөн их хэмжээний өрөнд орсон байсан нь ийнхүү амиа хорлох шалтгаан болсон талаар мэдээлжээ. Мөн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр амиа хорлохыг завдаж байсан гэх ба тухайн үед ар гэрийнхэн нь түүний энэ үйлдлийг зогсоож байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ