alim.mn | 2024.12.26
ХХБ төв салбарт ажилладаг эмэгтэйгээс халдвар илэрчээ

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар огцом нэмэгдэж байна. Өдөрт 20-30 хүнд илэрч байсан бол өчигдөр 57 хүнд илэрчээ. Тэдний дийлэнх буюу 55 нь Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын хэлж буйгаар бүх дүүрэгт халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ хичээх цаг ирсэн гэдгийг онцлов.

Халдвар хаанаас ч тархаж, халдаж болно гэсэн үг юм. Өчигдөр Худалдаа хөгжлийн банкны төв салбарт ажилладаг эмэгтэйгээс халдвар илэрчээ. Тиймээс тус салбарыг хааж, ариутгал хийж ажилчдыг нь шинжилгээнд хамруулжээ.

Харин халдвартай эмэгтэйг өчигдөр тусгаарласан байгаа юм байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ