alim.mn | 2024.12.26
Дөрвөн настай дагавар охиноо модоор цохиж гарыг нь хугалжээ

Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт “Гар нь хугарч, гэмтсэн хүүхэд ирлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 24-ний 01:30 цагт авч, цагдаагийн байгууллагаас шалгахад Сэлэнгэ аймгийн харьяат 30 настай эрэгтэй Б нь дөрвөн настай дагавар охиноо модоор цохиж гэмтээжээ. Модоор цохисноос болж охины зүүн гар хугарч гэмтсэн байна. Тус хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ