БНСУ-ын Сөүл дэх хорих төвд 288 тохиолдол илэрчээ
БНСУ-ын Сөүл дэх хорих төвд 288 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Хууль зүйн яамнаас өнөөдөр мэдээлснээр, Сөүлийн Донбүгийн урьдчилан хорих төвд 416 орчим ажилтан, хоёр мянга орчим хоригдлуудад коронавирусийн шинжилгээ хийсэн. Ингэхэд хоёр ажилтан, 286 хоригдлын шинжилгээ эерэг гарсан болохыг тогтоожээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногт цагдан хорих төвд 186 халдвар илэрсэн голомттой холбоотой юм. Харин цагдан хорих төвд ял эдэлж байгаа экс Ерөнхийлөгч Ли Мён Бакийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ