alim.mn | 2024.12.26
Кундыз эмнэлэгээс гарчээ

“МТ” группийн эзэн Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр модель Ю.Кундызийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Кундыз нь өөрийн цахим хуудсаар дамжуулан уг мэдээллийг анх түгээсэн бөгөөд “Би найз залуу болох Г.Содбаярын дуудсаны дагуу өглөө гэрт нь очиж уулзах үедээ нуруу, болон аарцагны ясаа хугартал зодуулсан. Одоо эмнэлэгт өтгөн, шингэнээ ялгаруулахад ч хүнд нөхцөлд байна” гэх мэдээллийг өгөөд буй. -ЗОДУУЛСАН ГЭХ АСУУДЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДААГҮЙ, ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛААГҮЙ

Харин Г.Содбаярын талаас өгсөн мэдээлэлд: Ю.Кундыз нь зодуулсан гэх асуудлаараа хуулийн байгууллагуудад хандаагүй гэх бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй. Тэрбээр нуруу, ахар сүүлэндээ гэмтэл аваагүй, эмнэлэгт өөрийн хүсэлтээр хэвтсэн бөгөөд 50 сая төгрөг өгвөл цацсан бүх мэдээллээ устгана хэмээн сүрдүүлсэн гэжээ. -Ю. Кундыз “Мөнгөн гүүр” ЭМНЭЛЭГТ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГААД ГАРЧЭЭ

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ю.Кундыз хагалгаа хийлгэх шаардлагагүй. Өөрөө хэвтэж эмчлүүлэх хүсэлт гаргасан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт зөөлөн эдийн гэмтлээр эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр /2020.12.28/ эмнэлгээс гарсан” гэв. Цагдаагийн байгууллагад Ю.Кундызтай холбоотой асуудлаар гомдол мэдээлэл одоогоор ирээгүй байгаа аж.

Эх сурвалж: eguur.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ