alim.mn | 2024.12.26
Хүнсний дэлгүүрүүд өндөг бөөндөж, үнээ нэмэх болжээ

Манай улсад дотоодод халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоох болсноор импортын бүтээгдэхүүнүүд ховордоод буй. Ялангуяа, нарийн ногоо, өндөгний импорт удааширснаар эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөөд байгаа юм. Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед нарийн ногоо, жимс, өндөгний хэрэгцээ дотоодод эрс нэмэгдэж, эрэлттэй болоод байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдэд өндөг, жимс, нарийн ногоо ховордсон тул өндөг авах иргэд худалдааны төвүүдэд урт дараалал үүсгэх болжээ. Тухайлбал, “Барс” худалдааны төвд иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаарлаж, зарим нь өндөг, нарийн ногоогоо авч чадалгүй буцах тохиолдол цөөнгүй гэнэ.

Үнийн тухайд, “Барс” худалдааны төвд өндөг 370 төгрөгийн үнэтэй бол дэлгүүрт 450-500 төгрөгөөр борлуулж байгаа юм. Үүнийг тус худалдааны төвийн худалдагчдын мэдээлснээр хүнсний дэлгүүр эрхлэгчид өндөг бөөндөж байгаа нь зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэх нэг шалтгаан болж байгаа аж. Харин нарийн ногоо өндөгтэй харьцуулахад иргэдийн хэрэгцээг хангахуйц болсон ч үнэ нь нэмэгдээл байгаа юм.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж байгаа ч одоогоор зөрчил гаргасан иргэн, аж ахуй нэгж тооцсон арга хэмжээ алга байна.Тус газраас өнөөдөр хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд шалгалт хийж эхлээд байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ