alim.mn | 2024.12.26
Нялх биетэй эмэгтэй сэтгэл санааны хямралд орж, өндрөөс унаж нас баржээ

Нялах биетэй эмэгтэй унтаж, амарч чадахгүйгээс болж сэтгэл санааны хямралд орж дөрвөн давхраас унаж нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт “Манай дээд давхраас эмэгтэй хүн уначихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Тус хэргийн шалгахад 35 настай эмэгтэй А нь дөрвөн давхрын цонхоор үсэрч, нас барсныг тогтоосон байна.

Хэргийн урьдчилсан үзлэгээр амь хохирогч нь 90 хувийн харааны бэрхшээлтэй, хүүхэд төрүүлсэн 3 сартай нялх биетэй унтаж, амарч чадахгүйгээс өдөр болгон нойрны эм ууж байснаас болж сэтгэл санааны хямралд орсон гэж тогтоогдсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ