alim.mn | 2024.12.26
ШУУРХАЙ: Дахин нэг хүн коронавирусээр нас барлаа

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д тав хоног эмчлүүлж байсан 76 настай хүн өчигдөр нас барсан харамсалтай мэдээг дуулгалаа. Талийгаач БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авсан иргэн аж. Сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байсан юм байна. Талийгаачийн халдвар авснаас гадна архаг суурь өвчинтэй байсныг ХӨСҮТ онцолж байна. Тодруулбал, зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ