alim.mn | 2024.12.26
Их Британийн дауны синдромтой анхны гэр бүлийн нөхөр нь коронавирусээр нас баржээ

Их Британи Улсад дауны синдромтой хос 25 жилийн өмнө гэрлэлтээ батлуулж байжээ. Энэ нь тус улсад дауны синдромтой хос албан ёсоор гэрлэлтээ батлуулсан анхны тохиолдол гэнэ. Гэвч харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт нөхөр нь коронавирусийн улмаас нар барсан байна.

Арванхоёрдугаар сарын эхээр цээжээр нь хөндүүрлэн өвдөж эхэлсэн, 62 настай Томми Пиллин шинэ жилийн өдөр нас баржээ. Түүний эхнэрийг Марианна гэдэг бөгөөд 49 настай.

Гэр бүлийнхэн нь "Марианна цөхрөнгөө бараад байна. Тэрбээр нөхөртэйгөө учрахаас өмнөх үеэ огт санахгүй байгаа. Анх танилцсан өдөр болон түүний л тухай нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярьж байсан" гэв. Харин Томмигийн эгч Линда "Томми маш найрсаг нэгэн байсан. Ээж маань түүнийг өргөж авснаас хойш бид хэдхэн цаг ч хол байж үзээгүй" хэмээн дурсжээ.

Томми 10 сарын турш дэмийрэх өвчинтэй тэмцэж байсан бөгөөд арванхоёрдугаар сарын эхээр бие нь өвдсөнөөр хосууд тусдаа амьдрах болсон аж. Өнгөрсөн сарын 17-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд халдвартай гарч, шинэ жилийн өдөр өвчнөө тэсэлгүй өөд болжээ. Томмигийн ээж "Би Томмид өөрийн хүү шиг л ханддаг байлаа. Түүнийг асрамжилсан 30 жилийнхээ нэг ч өдөрт нь харамсахгүй байна" хэмээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ