Хөл хориог сулруулсанаас хойш эрүүлжүүлэгдсэн хүний тоо 86-аас 225 болж өсчээ
Хөл хориог сулруулсан эхний өдөр иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, зөрчлийн тоо өссөнийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 11 буюу хөл хориог сулруулсан эхний өдөр эрүүлжүүлэгдсэн иргэний тоо 86-аас 225 болж өмнөх өдрөөс 139-өөр нэмэгджээ.
Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэл /1.11-нд/41 бүртгэгдсэн бол нэг хоногийн дараа 107 болж, өсжээ. Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 10,11-нд ирсэн дуудлага мэдээллийг харьцуулбал оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага 2 дахин ихэсжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ