alim.mn | 2024.12.27
Архи худалдаж эхэлснээс хойш эрүүлжүүлэх байрууд дүүрсээр байна

Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-ээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээр  бүх төрлийн архи худалдаалж эхэлсэн. Тэгвэл үүнийг дагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо огцом өсч эрүүлжүүлэх байрны ачаалал  нэмэгджээ. 

Тодруулбал, өчигдөр /2021.01.12/ цагдаагийн байгууллагад нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс  гэр бүлийн хүчирхийлэл 140, согтуугаар машин жолоодсон 59, олон нийтийн газар танхайрсан 159, эрүүлжүүлсэн 320, хүний биед халдсан  71 хэрэг бүртгэгджээ.  Харин архи худалдаж  эхлэхийн өмнөх өдөр  буюу нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс  гэр бүлийн хүчирхийлэл 88, согтуугаар машин жолоодсон 38, олон нийтийн газар танхайрсан 76, эрүүлжүүлсэн 86, хүний биед халдсан  40 хэрэг бүртгэгджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ