alim.mn | 2024.12.27
ОРОЙ 22 ЦАГААС ХОЙШ ХҮҮХЭД ҮЙМҮҮЛБЭЛ 100 МЯНГААР ТОРГОНО ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул дараах мэдээллийг өглөө:

5.5 заалтаар иргэдээс цөөнгүй дуудлага ирдэг. 2020 онд гэхэд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх 3,768 дуудлага ирсэн. Үүнд 391 саяын торгууль ногдуулсан. Нэгдүгээр сарын 1-нээс хойш 334 хүнийг 33 сая төгрөгөөр торгосон.

Хүүхэдтэй холбоотой дуудлага ирдэг. Дээд айлын хүүхэд тоглоод байна, тааз доргиод байна гэх мэдээллүүд ирдэг. Асран хамгаалагч нарт нь сануулдаг, хэзээ ч торгож байгаагүй.

Доод, дээд айлынхаа иргэдийн амар тайван байдлыг хангах үүднээс хүүхдүүдээ амраах шаардлагыг тавьдаг болохоос торгодоггүй. Харин оройн цагаар олон хүн цуглуулах, архидан согтуурсан зэрэг тохиолдолд торгодог.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ