alim.mn | 2024.12.27
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл хөл хорио тогтооно

Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана" хэмээн өмнө нь хэлж байв.  

Үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 5-наас эхлэн нийслэл хотод хатуу хөл хорио тогтоох тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулалахад "Одоогоор хөл хориог хэзээ тогтоох тухай шийдвэр гараагүй байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд нийслэлийн холбогдох албаныхан хяналт тавин ажиллана" гэлээ. 

Цагаан сарын баяртай холбоотой тухайлсан захирамж, тогтоол гарна байх гэдгийг тус хэлстсээс мөн мэдээлэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
64.119.25.184
zuw zuw . oroi bna ert hul horiogoo hii. korona gazar awbal ayul bno shy
Төстэй мэдээ