alim.mn | 2024.12.27
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт: Зураг дээрх байдал бол би найзтайгаа зодолдоод гэртээ ганцаараа тасраад унасан байх үеийнх

Өчигдөр цахим орчинд загвар өмсөгч С.Эрдэнэцогт найз бүсгүйгээ зодсон гэх мэдээлэл гарч, шүүмжлэл дагуулсан. 

Тодруулбал, түүний найз бүсгүй өөрийн инстаграм хуудсандаа "Эр бяраа эмэгтэй хүнд гаргаж удаа дараа зодож, өөрөөс нь бусад бүх хүмүүс муу муухай юм шиг үгийн муугаар муулж хов базаж сэтгэлээ сэргээдэг, эрийн шинж нь харьсан архидалт мансууралт, худал, хууралт, мэхлэлт, хараал ерөөлд живсэн би гээр өвчилж сайн сайхан хүний дүр эсгэн тархи угаагч, бөөгөөрөө сүрдүүлж заналхийлж явдаг хүн холхон л яваарай хүсэх юм энэ л байна” хэмээн бичсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан С.Эрдэнэцогтоос тайлбар авахад  "Зураг дээрх байдал бол би найзтайгаа зодолдоод гэртээ ганцаараа тасраад унасан байх үеийнх. Гар хүрсэн гэх асуудалтай холбогдуулан би холбогдох байгууллагад тодорхой тайлбар өгнө. Өөрийгөө өмөөрч хүн муулахгүй, өчнөөн зүйл зөрүүлээд хэлж болно, тэгэхгүй" гэсэн юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.188.124
Ацных нь загвар өмсөгч байх ьэ лэ! Усан тэнэг хогийн гахай л бн.Хогийн тантан
Төстэй мэдээ