11 цагийн мэдээллээс хойш 18 тохиолдол нэмж бүртгэгджээ
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллээр 24 цагийн дотор 27 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн. Харин 11.00 цагаас хойш дахиад нэмж 18 хүнд халдвар илэрч шинжилгээ нь батлагдсан байна. Тодруулбал "Монгол шир" арьс ширний үйлдвэрт 18 халдварын шинэ тохиолдол илэрлээ.
Тухайн хүмүүсийн ойрын хавьтлыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ