Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хороолол дахь айл өрхийг үе шаттайгаар орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци дараах 24 байршилд газар чөлөөлөлт, үнэлэх, эргээд шууд "Буянт ухаа2" бэлэн байгаа байранд оруулах ажлыг эхлүүлжээ. Тус корпорацийн захирал Б.Сүхбаатар: Нийт 24 байршилд 1216 га газрын 20 477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээр хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгдээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэд шууд “Буянт-Ухаа 2” хороолол дахь бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байна. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцанд орох явах зарчим баримтална. Нэг иргэний газар 40 саяар үнэлэгдээд, 70 саяын байранд орлоо гэхэд зөрүү мөнгөө 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй төсөлд хамруулах боломжтой. Эсвэл орон сууцны үнээс давсан газар байж болно. Энэ тохиолдолд мөн л иргэнтэй тохирч гэрээ хийгээд, зөрүүг 1-2 жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөсөн. гэлээ.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
- СХД 7, 8, 9, 10, 28-р хороо Баянхошуу дэд төв
- Чингэлтэй дүүрэг 14, 48-р хороо
- СБД 14-р хороо Сэлбэ дэд төв
- СБД 16,17-р хороо Дамбадаржаа дэд төв
- Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
- БЗД 9, 17, 19, 24-р хороо Шархад дэд төв
- СБД 9, 10, 11 , 12-р хороо Орон сууцны 7-р хороолол
- БЗД 2, 4-р хороо Манбадацан
- БЗД 13,14-р хороо Орон сууцны 14-р хороолол
- БЗД 12-р хороо Чулуун-Овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим
- СХД 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим
- ЧД 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай. Эдгээр байршлуудад амьдардаг айл өрхүүд тухайн дүүргийн хороон дээрээ очиж мэдээлэл аван, бүртгүүлэх боломжтой юм байна.