
Өнөөдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхлэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл улсын азын дугаар дуудлага худалдаа үргэлжилэхээр болжээ.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх аж. Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдах юм байна.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажах талаар АТҮТ-өөс мэдээллээд байна.
Тэгвэл автомашины азын дугаарын дуудлага худалдаанд автомашины нийт 10 дугаар оруулсан бөгөөд яг одоо 0001 УАР улсын дугаар дуудлага худалдаанд 427сая төгрөгт хүрч зарагджээ. Дуудлага худалдаа үргэлжилж байна.