Хоёрдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 519 дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал,
- Шинийн 1 буюу 12-ны өдөр 200,
- Хоёрдугаар сарын 13-ны өдөр 162,
- Хоёрдугаар сарын 14-ний өдөр 157 дуудлага ирсэн байна.
Өмнөх өдрүүдэд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хоногт 90-130 орчим ирдэг байсан бол баярын өдрүүдэд энэ тоо нэмэгджээ.
Мөн баярын өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өдөрт 200-аас дээш байгааг ЦЕГ-аас мэдээлжээ.