Яаралтай нүдний хагалгаанд орох шаардлагатай байсан хүүхдийг, Цагдаа нар ЭХЭМҮТ-д шуурхай хүргэж өгчээ
Тэгвэл өнөөдөр УБТЗ ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтан Д.Шийрэвжанцан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийтийн тээвэр зогссон үед яаралтай нүдний хагалгаанд орох шаардлагатай хүүхдээ дагуулан явж буй иргэний талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагчдад түргэн шуурхай мэдээлжээ.
Ийнхүү авто эргүүлийн “Сүлд-116” чиглэлд үүрэг гүйцэтгэж буй эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Найдандорж нар дуудлага мэдээлэлгүй байх үеэрээ тэднийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шуурхай хүргэж өгсөн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ