alim.mn | 2024.12.27
Амиа егүүтгэсэн хүмүүсийн 84 хувь нь ЭРЧҮҮД байна
Манай улсад 2012-2016 он хүртэл хийсэн судалгаагаар амиа хорлосон хүний тоогоор дэлхийд 3-рт орж байна. Энэ тухай хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа судалгаа хийсэн. Манайх шиг цөөн хүн амтай улсад жилд 400 гаруй хүн амиа егүүтгэнэ гэдэг асар өндөр тоо. 

Үүнд нийгэм, эдийн засгийн байдал, сэтгэлзүй, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт олон зүйл нөлөөлж байна. Амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүмүүс байжээ. 100 мянган хүн амд 20-оос дээш тохиолдол байх нь маш ноцтой, 25-аас дээшилбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд гэж тодорхойлдог. Харин 2017 онд ДЭМБ манай улсыг 27 гэж гаргажээ. Амиа егүүтгэсэн хүмүүсийн 84 хувь нь эрчүүд байна.

Эр хүн уйлдаггүй юм, эр хүн гомддоггүй юм, эр хүн сул дорой байж болохгүй гэсээр тэд өөрийгөө илэрхийлдэггүй, нулимсаа залгидаг.

Хэнд ч сэтгэлээ хуваалцахгүй явсаар энэ нь бугшиж огцом зуур амиа егүүтгэхэд хүрдэг. Аварч болох амь. Гол асуудал нь бид сэтгэл зүйгээ эрүүл байлгахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүр стрессээ тайлах аргаа олох нь чухал гэж сэтгэлзүйчид зөвлөж байна. Тухайлбал, та ууланд алхах дуртай бол түүнийгээ хий, аль нэг спортоор хичээллэх гэх мэтээр. Энэ нь таныг богино хугацаанд стрессээс гаргаж, эрүүл сэтгэлзүйтэй байхад тань тусалдаг тухай сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин зөвлөсөн юм.

Эх сурвалж: time.mn

 

5 жилд 2055 хүн амиа хорлосны 84 хувь нь эрчүүд байжээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ