alim.mn | 2024.12.27
Pfizer вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0.3 мл хоёр тунг хийнэ
Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.
ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:
• Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
• Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
• 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд
 
Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ