alim.mn | 2024.12.28
Дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх магадлалтай

Одоогоор хөдөө орон нутгийн сургуулиуд үйл ажиллаагаагаа эхлүүлээд байгаа билээ.

Харин нийслэлийн сургуулиудын хувьд цөөнгүй нь корованирусийн шинжилгээ хийх цэг болгон ашиглагдаж байна. Учир нь дүүрэг, хороодын өрхийн эмнэлэгийн байр жижигхэн, зай барих нөхцөл үүсэхгүй байгаа юм.

Тиймээс гуравдугаар сарын 10-нд нийслэлийн сургуулиудын хичээлийг эхлүүлэх БШУЯ-ны саналыг хүлээн авах боломжгүй гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Харин Улсын онцгой комиссоос хичээлийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх чиглэлтэй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ